᠌Дэлхийн үүсэл

14 тэрбум жилийн өмнө болсон Их Тэсрэлтийн (х.38) дараа Манай Тэнгэрийн заадас гараг үүсч бүрэлдэх хүртэл 9 тэрбум шахам жил өнгөрчээ. 4,6 тэрбум орчим жилийн өмнөх Сарны үүсэл нь Дэлхий болон бусад гарагуудыг үүсч бүрэлдэхэд хүргэв. Дэлхийн хөгжлийн түүх нь түүний орчин үеийн хэлбэр болон олон тооны геологийн ер бусын үзэгдлүүдтэй холбоотой асуудлуудад хариу өгдөг. Жишээлэхэд, тэрээр Дэлхийн дотоод бүтэц, Дэлхийг тойрсон агаар мандал болон соронзон орны төлөвшил, тэрчлэн далай, эх газруудын үүслийг тайлбарладаг.

→ 4,57-3,8 тэрбум жилийн өмнө анхны эриний явцад гарагийн бүтцийн төлөвшилт явагджээ.


ТҮЛХҮҮР БАРИМТУУД
НАР анх удаа барагцаалбал 4,6 тэрбум жилийн өмнөөс туяарч эхэлжээ.
ДЭЛХИЙН НАСЫГ 4,55 тэрбум жил гэж тооцдог.
САР 4,53 тэрбум жилийн өмнө Дэлхий сүүлт одтой мөргөлдсөний үр дүнд үүсчээ.
ДЭЛХИЙН АГААР МАНДАЛ 4 тэрбум орчим жилийн өмнө бүрэлджээ.
АНХНЫ ХЭТ ТОМ ЭХ ГАЗАР Дэлхий дээр 4 тэрбум шахам жилийн өмнө буй болжээ.
ДЭЛХИЙН ҮҮСЭЛ
Ойролцоогоор 50 сая жилийн өмнө Дэлхий нь өөрийн орчин үеийн хэлбэрээ олжээ. Түүнийг өөрийнх нь 4,55 тэрбум жилтэй тэнцэх настай харьцуулахад агшин ч гэж үзэж болно. Түүний одоогийн геологийн нөхцөл нь өнгөрсөний тусгал мөн.

Дэлхийн төвөөс эхлэсэн бүтцийн давхрагууд: цөм, манти, царцас.
Нарны тогтолцоо үүссэний дараа (х.42) залуу Нарыг тойрон олон тооны тэнгэрийн биетүүд тойрон эргэдэг байв. Гарагуудын эдгээр анхдагчид хэдхэн миллиметрээс эхлээд хэдэн зуун бээр хүртэлх хэмжээнд хүрч байгаа. Бие биетэйгээ мөргөлдсөний үрээр тэдгээр нь улайсч, бүүр жижиг хэсгүүд болон нарны дулааны нөлөөн дор том том нэгдлүүдтэй нийлжээ.
Олон сая жилийн туршид тэдгээрийн заримынх материуд байнга өсөн нэмэгдсэнээр тодорхой хэмжээний цул (масс)- тай болж, улмаар таталцлын хүчийг олж, Нарыг тойрон байнгын замаар эргэж эхэлжээ. Эдгээр дагуулуудын буюу гариг орчмын дагуулуудын нэг нь Дэлхий байжээ.
ЗАЛУУ ДЭЛХИЙ
Өнгөрсөн үеийн Дэлхий өнөөдрийн бидний мэддэгээс үлэмж ялгаатай. Маш өндөр температурын үйлчлэл дор бүхий л дэгдэмхий бодисууд ууршжээ. Дэлхий нь эхлээд хэлбэргүй, агаар мандалгүй, Нарыг жигд бус хурдтайгаар тойрон эргэдэг хатуу, бөөн юм байжээ. Дэлхийн эргэлт Сар бүрэлдэн тогтсоноос хойш 4,5 тэрбум жилийн тэртээд л сая жигд болжээ.
Барагцаагаар тэр үед Сарны дотоод бүтцэд өөрчлөлт явагджээ. Тогтолцооны бүхий л тэнгэрийн биетүүдэд хүчтэй нөлөөлөл үзүүлсэн Нарын цацрагжилт болон Дэлхийн гүнд явагддаг радио идэвхит задрал нь эцсийн дүндээ температур нэмэгдэхэд хүргэж, түүний нөлөөгөөр гараг хайлж эхэлжээ. Төмөр мэтийн хүнд элементүүд хайлсан бөөн юм руу орж, Дэлхийн цөмд төвлөрсөн бол хөнгөн элементүүд нь тэр үед гадаргад ойрхон тунажээ. Ингэж аажмаар манай гарагийн давхраат бүтэц бүрэлджээ.

Дэлхийн давхраат бүтэц
Өнөө үед Дэлхий нь өөрийн бүтцээрээ сонгиныг санагдуулдаг. Түүний цөмийн голч нь бараг 3470 км,. Цөмийн бүтцэд төмөр зонхилдог ба тэрчлэн бага хэмжээний никелиэс тогтдог. Цөмийн температур бараг 4000°С-тай тэнцэнэ. Зөвхөн 1200 км голч бүхий түүний гол хэсэг хатуу, бусад давхрагууд нь шингэн байдалд оршино. Дэлхийн цөм 2850 км голчтой манти буюу хатуу мандал болон цөмийн завсрын давхрагаар хүрээлэгдэнэ. Түүний даралт болон температур нь уулын хатуу чулуулгууд ч гэсэн өндөр даралтын дор эвдрэлгүй, зуурамтгай хэлбэрт орохуйц тийм өндөр ажээ. Дэлхийн
гадарга нь хатуу царцсаас бүрэлджээ. Тэрээр харьцангуй их биш зузаан, Дэлхийн эзлэхүүний 1%-ийг бүрдүүлдэг. Тухайн давхрага нь хөнгөн цагаан болон цахиурын өндөр агууламжтай (х.56). Дэлхийн царцасын 2 хэлбэр байдаг: 10 км-ийн зузаантай далайн царцас болон 40 км-ийн зузаантай эх газрын царцас. Царцасын өөрчлөлт нь хатуу мандлын хэлтэрхийнүүдийг (газрын царцас болон дээд мантийн хэсэг) төлөөлсөн тектоник хавтангуудын хөдөлгөөнөөс үүдэлтэй.

0 comments:

Post a Comment