Дэлхийн хүн амын дундаж наслалт

Дэлхийн хүн амын өдөр энэ сарын 11-нд болно. “Бүх нийтээрээ нөхөн үржихүйн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд хамрагдъя” уриан дор тэмдэглэх энэ өдөрт зориулан НҮБ-ын Хүн амын сан, НХХЯ, ЭМЯ-ныхан хамтран хэвлэлийн хурал зохион байгууллаа.Манай улс 2015 онд Мянганы хөгжлийн зорилтод хүрэх үйл явцыг эрчилмжүүлэхийн тулд “Нөхөн үржихүйн эрүүл мэнд”-ийн гурван удаагийн хөтөлбөр хэрэгжүүлсэн. Үүний дүнд манай улсад эхийн эндэгдэл жилд 5.5 хувиар буурлаа.

Энэ нь 1990 оны мөн үетэй харьцуулах юм бол дөрөв дахин багассан үзүүлэлт юм. Монгол Улс эхийн эндэгдэл өндөртэй орнуудын жагсаалтад байсан бол одоо эхийн эндэгдэл дунд зэрэг орнуудын жагсаалтад багтжээ.Эрүүл мэндийн дэд сайд Ж.Цолмон “2006 онд 66.6 байсан хүн амын дундаж наслалт 2011 онд 68.3 болж өссөн нь эрүүл мэндийн боловсрол сайжирсантай холбоотой” гэлээ. Харин 2012-2016 онд хэрэгжүүлэх Нөхөн үржихүйн эрүүл мэндийн үндэсний дөрөв дэх хөтөлбөрөөр эмэгтэйчүүд, эрэгтэйчүүд, өсвөр үеийнхэнд энэ төрлийн тусламж, үйлчилгээг тэгш, хүртээмжтэй үзүүлж, хүн амын тогтвортой өсөлтийг дэмжих замаар монгол хүний хөгжлийг хангах таатай орчин бүрдүүлж, Мянганы хөгжлийн зорилтыг хангах юм байна.Уг хуралд НҮБын Хүн амын сангийн Монгол дахь төлөөлөгч Аржентина Матавел хүрэлцэн ирсэн бөгөөд Рио Де Жанейро хотноо болсон Тогтвортой хөгжлийн талаарх олон улсын бага хуралд Монгол Улс оролцож, гэр бүл төлөвлөлтийн орчин үеийн найдвартай арга хэрэгслийг хямд үнээр олон нийтэд хүртээх, хүйсийн тэгш байдлыг хангах, тогтвортой хөгжлийг дэмжих болсныг онцоллоо. Манай дэлхий өнгөрсөн жилийн сүүлчээр долоон тэрбум хүнтэй болсон. Тэгвэл дэлхий нийтэд жил бүр 180-210 сая жирэмслэлт бүртгэгддэгээс 75 сая нь хүсээгүй жирэмслэлт аж. Тэдний 55 хувь нь үр хөндөлт хийлгэдэг бөгөөд 20 сая нь аюултай үр хөндөлтийн золиос болдог гэнэ.Харин манай улсад жилд 80 мянга га руй жирэмслэлт бүртгэгдэж бай гаагаас 12 мянга нь мөн хүсээгүй жирэмслэлт юм. Дэлхийн нэгдсэн үзүүлэлтээр гурван хүн тутмын нэг нь үр хөндүүлж байгаа бол манай улсад үр хөндөлт зургаан жирэмслэлт тутамд нэг тохиож байна. Эдгээр үзүү лэлтээс үзвэл Нөхөн үржихүйн эрүүл мэнд дэлхий нийтийн анхаарлын төвд байгаа юм.Хэрэв Мянганы хөгжлийн зорилтыг дэлхий нийтээрээ хэрэгжүүлж чадвал 2015 онд 16 сая эх, хүүхдийн амийг аварч, 33 сая хүсээгүй жирэмслэлтээс сэргийлж, 120 сая хүүхдийг уушгины хатгалгаа өвчнөөс сэргийлж болох юм байна.

0 comments:

Post a Comment