Дэлхийн бүтэц

Нарны аймгийн 4 гариг (Наранд ойрхон 4 гариг) хатуу, чулуурхаг гадаргуутай ("Хөрст гариг") бөгөөд тэдгээрээс Дэлхий нь хамгийн том, их нягттай, хүчтэй соронзон оронтой, газрын татах хүч хамгийн ихтэй гариг юм. Дэлхий нь ерөнхийдөө зуйвандуу бөмбөлөг хэлбэртэй боловч, үнэндээ гадаргуу нь тэгш биш учир Дэлхийн хэлбэрийгГеоид гэж нэрлэнэ.

Дэлхийн дундаж нягт 5515 кг/м3, харин гадаргуугийн дундаж нягт 3017 кг/м3 тул Дэлхийн цөмийг харьцангуй илүү нягттай гэж үздэг ба энэ нь сейсмийн судалгаагаар батлагддаг байна. Сейсмийн (чичирхийллийн) S долгионы хурдны сааралтаар гадаад цөмийг шингэн зуурмаг хэмээн баталжээ. Учир нь S долгион нь шингэн биеийг нэвтэрдэггүй байна. Дэлхийн үүслийн эхний үед, ойролцоогоор 4.52 тэрбум жилийн орчим, хүнд химийн нэгдлүүд дэлхийн төврүү сууж буюу бөөгнөрөн, хөнгөн нь дэлхийн царцдас буюу гадаргуу руу шилжин, ялгаралт явагдсаны үр дүнд цөм нь үүссэн гэж үздэг. Цөм нь үндсэндээ төмөр (80%), никель, мөн багахан хэмжээний бусад химийн элементээс тогтоно. Эдгээр бусад элементүүдийг хүхэр, карбон, устөрөгч байх магадлалтай хэмээн үздэг.

0 comments:

Post a Comment